ELLEEBANA LIFT LOCKERS
Замбараагүй, төвөгтэй сормуусыг шийдье! 🎉
Бид та бүхэнд сүүлд гарч буй үнэт бүтээлээ танилцуулж байгаадаа баяртай байна –Elleebana Lift Lockers!
Lift Lockers нь өвөрмөц хэлбэртэй, уян хатан силиконоор хийгдсэн бөгөөд нарийхан муруйлттай тул сормуусыг rod эсвэл shield дээр ороосон үед төгс байрлалд нь түгжин тогтоож өгдөг.
· Зөөлөн силикон нь хангалттай уян хатан, хэвэнд орох чадвартай тул сормуусыг саад учруулахгүйгээр бүрэн барьж тогтооно.
· Лосьоны үйлчлэлд ч саад болохгүйгээр сормуусыг байрлалдаа барьж өгнө.
· Химийн процесс явагдаж байх үед сормуусанд дэмжлэг, чиглэл өгдөг тул илүү найдвартай үр дүн гарна.
Зүгээр л төсөөлөөд үз дээ: Таны сормуусанд “сууж бай”, “хөдөлж болохгүй” гэж хэлээд хичээлд оруулж буй мэт – яг л өөрийн гэсэн сормуусны сургалтын анги шиг! 🐾 (#ultimatedoglover)
✨ Elleebana Lift Lockers-той хамт сормуус өргөх үйлчилгээгээ дараагийн түвшинд гаргахад бэлэн болцгооё!
Дурлахуйц онцлогууд!
· Онцгой өндөр хамгаалалттай түгжээ (ULTRA-SECURE):
Орчин үеийн түгжих муруйлттай хийц нь сормуусыг төгс байрлалд түгжинэ. Манай Flex Rods болон Flex Shields-ийн төгс хослол бөгөөд бусад брэндийн rods/shields-тэй ч сайн таарч, уян хатан, зөөлөн силиконтой.
· Tree Tab барьцын онцлог (TREE TAB GRIP EFFICIENCY):
Манай логоноос санаа авсан tree tab загвар нь байрлуулах, тогтоох, авахад маш хялбар болгосон. Бээлийтэй байсан ч, эсвэл хямсаа хэрэглэж байсан ч барьц сайтай тул сормуусны хийцийг чинь эвдэхгүйгээр төвөггүй ашиглаж болно.
· Тохируулах боломжтой (CUSTOMIZABLE):
Өөрийн хэрэгцээндээ тохируулан өнгө сонгох боломжтой.
o “Улбар шар” – өргөгч тосыг ашиглаж байх үед хэрэглэнэ.
o “Тунгалаг” – тогтоогч тосны үе шатанд ашиглаж, сормуус огтлолцсон эсэхийг амархан харахад тусална.
o “Хар” – будагны толбо таны сошиал постууд дээр муухай харагдахаас сэргийлнэ.
Бид үнэхээр бүх зүйлийг бодож, шийдсэн!
· Бат бөх ба удаан эдэлгээтэй (DURABLE & LONG-LASTING):
Бид хамгийн өндөр чанарын материалыг ашигладаг тул бүтээгдэхүүн удаан эдэлгээтэй, найдвартай. Flex Rods болон Flex Shields шиг ариутгал, цэвэрлэгээний зааврыг мөрдвөл удаан хугацаанд ашиглах боломжтой.
✨ Elleebana Lift Lockers бол сормуус өргөх үйлчилгээг илүү хурдан, тав тухтай, төгс болгож өгөх шинэ зэвсэг!