ElleePALETTE - Black

60,000₮
Богино тайлбар
Ellee-PALETTE – Сормуус өргөлтийн артистын палет Энэхүү шинэ палет нь сормуус ба хөмсөгний артистуудын хэрэгцээнд тохируулан бүтээгдсэн.
Бүтээгдэхүүний код:1202

Ellee-PALETTE – Сормуус өргөлтийн артистын палет


Энэхүү шинэ палет нь сормуус ба хөмсөгний артистуудын хэрэгцээнд тохируулан бүтээгдсэн.


Ellee-PALETTE-ийн онцлог хэсгүүд:

• Лосьон түрхэх зориулалттай тасалгаанууд (Алхам 1, 2, 3 ReGEN)

• Сормуус болон хөмсөг будаг түрхэх зориулалтын талбартай

• Цавууг ажиллах хугацааг уртасгах тусгай цавууны хэсэгтэй (сормуус өргөлтийн үйлчилгээнд)

Усны хэсэг буюу О2, цавуутай холин түүний наалдацын хугацааг уртасгахад тохиромжтой

• Багсаа тавих зориулалтын тусгай тавцан болон босоо байрлуулах 2 нэмэлт хэсэгтэй – артистуудад илүү олон сонголт олгодго


💡 Дизайн шийдлийн онцлог:

Зарим салон үйлчилгээнд 0.25 мл лосьон (Elleebana сашегийн хагас) хэрэглэдэг. Харин сормуус болон хөмсөгний ламинаци эсвэл өтгөн сормуустай үйлчлүүлэгчидтэй ажиллах үед 0.50 мл хэрэглэж болно. Тиймээс палетын суваг нь ийм хэмжээний бүтээгдэхүүн багтахаар зохион бүтээгдсэн.


🔒 Суурийн гулсахгүй тусгай материал нь артистуудад тогтвортой, бат бөх ажлын орон зай бүрдүүлдэг. Уян хатан бүтэцтэй тул цэвэрлэхэд маш хялбар, сунгаж угааснаар үлдэгдэл хуримтлагдах зайгүй болдог.


🟠Limited edition зөвхөн улбар шар өнгийн тусгай хувилбар худалдаанд цөөн тоогоор гарсан байгаа. Дуусахаас өмнө амжиж аваарай!



Ellee-PALETTE-г хэрхэн цэвэрлэх вэ?


Бид үйлдвэрлэлийн явцад өнгөний сонголтын талаар олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Flex Rods болон Flex Shields-ийн улбар шар өнгө Elleebana брэндийг тодорхой харуулдаг ч толбо тогтохоос зайлсхийх боломжгүй. Иймээс бид хар өнгийн үндсэн палет гаргасан.


⚠️ Багаж ариутгалын хувьд орон нутгийн болон салоны стандартын шаардлагыг дагаж мөрдөх хэрэгтэй.


Цэвэрлэх алхамууд:

1. Цавуу, будаг, эсвэл химийн бодисыг арилгахын тулд халуун савантай усаар угаах

2. Спирт болон ариутгагч бодисоор ариутгах

3. Силикон материал нь автоклавд ариутгагдах боломжтой, өндөр хэмд хэлбэрээ алдахгүй

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл